Хятад есөн сая ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Хятад есөн сая ажлын байр бий болгоно

Хятадын Засгийн газар энэ онд багтаж есөн сая ажлын байр бий болгож, ажилгүйдлийн коэффициентийг 4,6 хувийн хүрээнд барих гэнэ. Ийм мэдэгдлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын тавдугаар чуулганаар хэлжээ. Энэ жилийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар ярихдаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2012 онд 7,5 хувиас дээгүүр байна гэв. Гадаад худалдааны нийт эргэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 хувиар нэмэгдэх ажээ.

ДНБ-ний өсөлт зарим нэг хэмжээгээр буурч байгааг Вэнь Зябао тайлбарлахдаа “Эдийн засгийн хөгжлийн загварыг өөрчлөн хүндийн жинг нь чанар ба үр дүнд авчран чанартай бөгөөд урт хугацааны өсөлтийг хангах үүднээс ийм шийдвэр гаргаж буй” гэжээ.

Өнгөрсөн жилийн Хятадын эдийн засгийн өсөлт 9,2 хувь болсон ба тэр үед найман хувийн өсөлттэй байхаар төлөвлөсөн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж