“Нийгмийн салбарын зөвлөгөөн” болно

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Нийгмийн салбарын зөвлөгөөн” болно

Орхон аймагт нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн төрийн бус байгууллагуудын  “Нийгмийн салбарын зөвлөгөөн II” арга хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар болжээ. 30-аад байгууллагын 300 гаруй төлөөллийг хамруулах тус зөвлөлгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран хийх юм байна.  Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн 42.8 хувийг нийгмийн салбарын асуудал эзэлдэг тул арга хэмжээнд салбарийнхан ихээхэн ач холбогдол өгч байгаа ажээ. Энэ үеэр шилдэг байгууллага , шилдэг менежерийг шалгаруулж, илтгэл тавьж, туршлага солилцохын зэрэгцээ анхдугаар зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтийг ярилцах ажээ. Орхон аймагт нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 165 байгууллагад 4100 хүн ажилладаг байна.

Э.Сар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж