Асашёорюү бугуйн цагаа бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Асашёорюү бугуйн цагаа бэлэглэв

“Никитон”-ы фенүүд долоон жил хүлээсэн дуу хоолойгоо сонсов. Баачкагийн сэтгэлийн гүнээс ундрах авьяас, тэр л дуу аялгуу өчигдөр “UB Palace”-д эгшиглэсэн. Хоёр цаг, гучин минут үргэлжилсэн тоглолтын хөшиг хаасны дараа ч зритель танхимаас гарахыг хүсээгүй, фенүүд хамтдаа хагас цагийн турш “Цамцаа тайл”-ыг дуулсаар, аажим аажмаар гарцгаасан. Баачка фенүүддээ бэлэг барьсан шиг, фенүүд нь ч бас түүний баярлах нэгэн шалтгаан байж чадсан юм. Танхим дүүрэн цуурайтах үзэгчдийн дуу хоолой, бүхий л дууг нь алгасахгүй дагаж дуулах тэдний алга ташилт хамгийн том бэлэг байсан болов уу. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүртэл тоглолтын төгсгөлд тайзан дээр гарч, “Никитоны фен клуб” гэгчийг тунхаглаад, бугуйн цагаа тайлж дурсгасан шүү. Дурсгалын тэр цаг 120 мянган ам.долларын үнэтэй цаг юм билээ. Гэхдээ алт мөнгөнөөс илүүтэй аваргын, бас “фен клубын дарга”-ын гэдэг утгаараа тэр бэлэг Баачкад эрхэм байх биз ээ.

Тоглолт тарсны дараа ч Аса аварга “UB Palace”-ын үүдэнд байрлах цомог, дурсгалын зүйлс худалдаалж байсан цэгээс “Никитон”-ы “Нандин шүтээн” цомгийг авч, азтай фенүүдэд нь бэлэглэн, аваргын, бас “фен клубын дарга”-ын зангараг харуулсан. Эхнэр Тамирын хамт концертын танхимаас гарч явах замдаа “Никитон”-ы фенүүдэд цомог тарааж, тэдний зурагтай футболк дээр гарын үсгээ чамбайлан зурж, фенүүдтэй хамт зургаа авахуулсан их аварга өөртөө ч бас цомог авахаа мартаагүй билээ.

Мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү…”Никитон”-ын фэн Асашёорюү. Гоё санагдаж байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж