“Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх” төслийг “Глоб Интернэшнл” ТББ-ынхан АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд киноны уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтанд Хөвсгөл, ГовьАлтай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн байгаль орчны сэдвээр баримтад кино,нэвтрүүлэг бэлтгэдэг 15 уран бүтээлчийг хамруулсан байна. Мөн Монгол дахь байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулахад дэмжлэг үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэн, уран бүтээлийн чанарыг сайжруулах зорилготой ажээ.
Э.Сар