Нобелын шагналт Габриель Гарсия Маркиз өчигдөр 85 нас хүрлээ. Өндөр настай, дээр нь хорт хавдрын улмаас бие нь тааруухан байгаа тэрбээр Мексико хотод байх гэртээ энэ өдрийг чимээгүйхэн өнгөрөөжээ.
Гэхдээ Ерөнхийлөгчөөс өгсүүлээд алдартай дуучин одод гээд олон найзтай түүнд төрсөн өдрийн мэндчилгээ цөөнгүй ирсэн гэнэ. Нэрт дуучин Шакира “Габо бид танд хайртай” хэмээн Twitter-тээ бичсэн бол өвгөн зохиолчийн гэрийн утас өчигдөржин завгүй байсан гэнэ.
Түүний төрсөн өдрөөр “100 жилийн ганцаардал” номынх нь электрон хувилбар худалдаанд гарлаа. Одоогоор энэ ном 35 хэл дээр орчуулагдан дэлхий даяар 30 сая хувь борлогдоод байгаа юм. Эрүүл мэндийн шалтгааны улмаас Маркиз 2004 онд “Гунигт янхнуудаа дурсахуй” бэсрэг романаа туурвиснаас хойш уран бүтээл хийгээгүй билээ. Өнөө жил мөн түүний Нобелын шагнал хүртсэний 30 жилийн ой тохиож байна.