АН бууж МАН гэдийж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

АН бууж МАН гэдийж байна

Хэдийгээр өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг өндөрлүүлэх урьдчилсан төлөв байгаа ч хэлэлцэж буй асуудлууд “шүүрхий” байгаагаас харвал сунжирч мэдэх төлөвтэй байна. Ялангуяа Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтатган явуулах эсэх дээр АН, МАН-ын бүлгийн байр суурь зөрүүтэй хэвээр байгаа юм.

Хоёр намын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж дундын хувилбар гаргахаар болсон ч АН-ын бүлэг буулт хийж, МАН-ын бүлэг гэдийж байна. АН-ынхан аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт зургадугаар сард, сум, дүүргийнхийг намар хийх хувилбар гаргаад буй. Энэ талаар намын бүлгүүд өчигдөр орой болтол хуралдсан. Бүлгүүд өнөөдөр хамтарсан мэдээлэл хийж аль бүлэг ямар шийдэлд хүрсэн талаараа сэтгүүлчдэд дуулгах бололтой байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж