1. Байрнууд нь Монгол шиг халуун усны паар байдаггүйд би их гайхдаг байлаа. Өвөл бол өрөө маш хүйтэн байдаг болохоор их хэцүү. Өрөөний хэм гаднах гудамжны хэмээс хүйтэн байдаг. Өвөл өрөөндөө их жихүүцнэ, тэгээд л бушуухан л хийн халаагчаа буюу heater-ээ залгаад сууна шүү дээ. Тэгсэн ийм учиртайм байна. Байранд паар байхгүй байна гэдэг чинь газар хөдлөлтийн үед аюулгүй юм байна. Хэрэв паартай байсан гэж бодъё. Тэгээд өвөл газар хөдөлбөл өнөөх паар чинь хага үсрээд гэрээр дүүрэн халуун ус гоожиж, хүн түлэх аюултайм байна. Тэгээд л халуун усны паар байдаггүй, оронд нь хийн халаагч ашигладаг юм байна. Газар хөдлөнгүүт хийн халаагчийг унтраагаад л болоо.
2. Япончууд халуун цай бараг уухгүй. Хүйтэн ундаа, ус их ууна. Өдрийн хоолон дээр ч, гадаа гудамжинд ч, сургууль дээр ч хүйтэн юм л ууна. Бүр ресторанд ороход хүйтэн усан дээр мөс хийж өгдөг. Би их л гайхдаг байлаа. Би бол өвөлжин цай чанаж уусан юм. Гэтэл ойрноос борооных нь улирал болоод их халж байна. Энэ их халуунд чинь нөгөө халуун цагаа уунгуут хамаг хөлс урсаад хэцүү юм. Угаасаа цайсаг болохоор гэртээ цайгаа чанаад уучаад байгаа. Харин хичээл сургууль дээр, гадуур яавахад өнөөх хүйтэн ус, ундааг нь уухаас өөр аргагүйд хүрч байна. Ангах, халууцахын эрхэнд нөгөө хүйтэн гээд байсан ус, ундааг уугаад л байгаа. Сонирхолтой нь хоолой өвдөхгүй юм. Бас л гайхмаар. Монголд ийм хүйтэн юм ууцан бол маргааш нь хоолой паг болно доо. Энд их халуун байдаг, маш их халууцаж ангадаг учраас байнга хүйтэн юм уудаг учиртайм байна.