“Ажилдаа гаргасан дутагдлаас” хоёр сайд огцров

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

“Ажилдаа гаргасан дутагдлаас” хоёр сайд огцров

Рауль Кастро

Кубын Төрийн зөвлөлийн дарга Рауль Кастро тээвэр ба сахарын аж үйлдвэрийн сайд нараа огцруулжээ. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсан тухай Кубын төрийн телевизээр мэдэгдэхдээ 48 настай Хорхе Луис Сьерра (Jorge Luis Sierra) Тээврийн сайдаасаа огцорлоо. Түүний ажилд нь дутагдал гарсан гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Засгийн газрын нөлөө бүхий гишүүн Сьерра харин Коммунист намынхаа Улс төрийн товчоонд үлдсэн эсэх нь тодорхойгүй.

Өөрийн албан тушаалаасаа 58 настай Луис Мануэль Авила (Luis Manuel Avila) зайлуулагдсан байна. Сахарын аж үйлдвэрийн сайдын огцрох өрөгдлөө өгсөнийг дээд удирдлага нь хүлээн аваад бас л ажилдаа гаргасан алдаа дутагдлаас гэж шалтгаалан албан тушаалаас нь зайлуулжээ. “Алдаа”, “дутагдал” нь ямар гэж тодорхой тайлбарыг  эрх баригчид хэлсэнгүй.

Кубын Тээврийн шинэ сайдаар 51 настай, өмнө нь тээврийн нэгэн компанийг удирдаж байсан Сезар Игнасио Ароча (Cesar Ignacio Arocha) томилогджээ. Сахарын аж үйлдвэрийн сайдаар Авилагийн орлогч байсан 53 настай Орландо Гарсия томилогдов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж