Энэхүү барилгын ажлын захиалагч нь “Махавир Мандир Траст” гэдэг Энэтхэгийн сан юм байна. Сүмийг Энэтхэгийн Бихар мужийн зүүн хойд хэсэгт барих гэж байгаа бөгөөд энэ зорилгоор нэлээд хэдэн га газар худалдан авчээ.
Энэ газрыг ариун гэж үздэг бөгөөд домог ёсоор эрт дээр үед Рама, Лакшман, Вишвамитра гэх бурхад тэнгэрээс бууж ирсэн гэдэг. Таван давхрын өндөртэй энэ сүмийг босгоход 1 тэрбум орчим рупи зарцуулахаар болжээ. Сүмд индуист шашны бурхадын баримал байрлуулах юм байна.
Сүмийг барьж байгуулах ажилд нийтдээ таван жил зарцуулна хэмээн тооцоолсон бөгөөд мөн хэмжээний жилийг засал чимэглэлд зарцуулах гэнэ. Ойрын хугацаанд газрыг ариусгаж анхны суурийг тавих ёслол болно.