Японы Обаяши компани 2050 он гэхэд сансрын лифт бүтээхээр төлөвлөсөн бөгөөд түүгээр Сар хүртэл зорчигчид болон ачааг тээвэрлэх аж.
Тээврийн шинэ хэрэгсэл цагт 200 км хурдлах бөгөөд аялал ойролцоогоор долоо хоног үргэлжилнэ. Тээврийн хэрэгслийг нарны зай хураагуур эрчим хүчээр хангана.
Сансрын тээврийн хэрэгсэл бүтээх санаа бүр 1985 онд гарч байсан бөгөөд тэгэхэд Оросын эрдэмтэн Константин Циолковский Дэлхийн гадаргуугаас тойрог зам хүрсэн цамхаг барих санал дэвшүүлж байжээ.
Тэр цагаас хойш энэ санаа шинжлэх ухааны зөгнөлт бүтээлд нэг бус удаа дурдагдаж байсан бол сүүлийн жилүүдэд Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвд энэ санааг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор бага хурал олонтаа зохиох болжээ.
З.Амгалан