Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн хэмжээнд энэ жил 1000 гаруй өрхөд 169 мянган толгой мал өвөлжиж байна. Урд жилүүдийг бодвол өнгөрсөн жил дулаахан байсан учраас малчид өнтэй сайхан өвөлжиж,  малчны хотонд шинэ төлийн дуу цангинаж эхэллээ. Энэ жил 70 гаруй мянган төл бойжуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд одоогоор 400 гаруй  хонь хургалж, 100 орчим ямаа ишиглэж, 20 гаруй үнээ тугаллаад байгаа ажээ. Малчид төлийн хорогдол байхгүй хаврын хавсарганд алзахгүй байгааг хэлж байна. Энэ жил улсын хэмжээнд 58 сайн малчин тодорсны нэг нь Орхон аймгаас төрсөн, мөн улсын хэмжээнд тав тодордог ”Алтан ишиг”-ний эзэн мөн тус аймгаас тодорсон байна. Харин саяхан Баян-Өндөр сумын малчин Я.Цэрмаа гуай улсын шилдэг малчин эмэгтэйгээр тодорчээ. Энэ мэтчилэн Орхон аймгийн мал аж ахуйн салбар улсын шилдгүүд тодорч, амжилт бүтээлээр дүүрэн байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж