Төрийн ордонд ийм нэгэн хэлц амнаас ам дамжин даамжирах шинжтэй. Тэрхүү яриа даамжирвал дахиад Үндэсний олон нийтийн телевиз рүү уулгалан дайрч мэдэх нигууртай аж. Ингэх болсон шалтгаан нь МАН-тай холбоотой. МҮОНТ-ээр юм бол МАН гардаг болсон гэнэ. Тэгэх тэгэхдээ дан магтуу шүү. Хөгжмийн нэвтрүүлэг гарсан ч МАН, хөгжилтэй нэвтрүүлэг гарсан ч МАН. Хөдөөгийн мал төллөлтийн мэдээ гаргасан ч гишүүд хурга бариад гүйх нь холгүй. Хотын хогны талаар ярилаа гэхэд хогийн шүүр бариад гарахаас наагуур болжээ. Ер нь л тэдэнгүй мэдээ, мэндчилгээ, нэвтрүүлэг байхгүй болсон гэнэ. Үүнд л Төрийн ордоноор орж гарсан бүхэн бухимдах уурсах болж. Өглөө сэрэхэд МАН, өдөр харахад бас л, орой унтсан ч…. Заримынх нь зүүдэнд хүртэл айлчилж, зүрхийг нь зогсоочих гээд байгаа гэнэ. Ингээд л энэ телевизийн хувьд МАН-ын гишүүд, дэмжигчдээс бусад нь ажилгүй, хийдэггүй, хийсэн ч гаргадаггүй болжээ. Хэдийгээр уг телевиз эрх баригчдын талд илүү үйлчилдэг байсан ч хэрээс хэтэрсэн нь улс төрийн хүчнүүдийг төдийгүй үзэгч олонг залхаах болсон байна. Дэлхийд хоёр наран байдаггүйтэй адил Үндэсний телевизэд хоёр хүчнийг үзүүлэх ёсгүй гэсэн бичигдээгүй хууль бүс нутагт үйлчилснээр утгаа алдаж, үзэгчдийнх нь тоонд ч нөлөөлөөд буй гэвэл хэтрүүлэг болохгүй гэнэ.
Энэ уур амьсгалын өөрчлөлт сонгуулийг дуустал үргэлжлэх нь нэгэнт тодорхой болж. Тус телевизээр УИХ дахь МАН-ын гишүүд ажлаа тайлагнах нэрийдлээр сурталчилгаагаа үнэгүй хийлгэж нэг сумаар хоёр туулай буудах гэнэ. Үүний хамгийн яруу жишээгээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Ховдод шинэлсэн мэдээлэл, нэвтрүүлэг сонгогдоод байна. Харин сайд нар нь элдэв хүүхний энгэрийг тэмтэрч эсэн бусын харшил үзүүлэх одон медаль тарааж буйгаар гарч буйг үдэш, өглөөгүй харсан байх. Алдарт эхээс эхлээд өрх толгойлсон эмэгтэйчүүд, багш, эмч, гоо бүсгүйд ч ийм байдлаар хүрч явсаар хүрч болох бүхий л эмэгтэйчүүдийг “дуусгаад” буй гэнэ. Энэ болгоноо телевизээр харуулсан ч хангалтгүй бололтой. Тиймээс сайн малчдыг шагнаж дуусаад одоо эхнэрүүдийг нь шагнахаар болжээ. Энэхүү шагнал нь эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөс урьдаж тус телевизээр нэвтрэх гэнэ. Харин хэдэн цагаас хүрэхийг МАН-ын удирдлагууд “хэлэлцэж” хөтөлбөрт оруулах сурагтай. Иймээс л өмчлөх телевизгүй өрөвдөлтэй хоцорсон улстөрчид болохгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож магадгүй байдалд хүрчээ.
Нээрэн одоо байтлаа уран зураг хүртэл МАН-аар овоглох болжээ. Таны харж байгаа энэ зураг
"Тусгаар тогтнолын төлөө 90 жил" нэртэй бүтээл. Товчхондоо бол МАН-ын хөрөг.