Хоёр орны улсын бүртгэлийнхэн уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Хоёр орны улсын бүртгэлийнхэн уулзалт хийлээ

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд 2010 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оросын холбооны Улсын Хууль зүйн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн газар харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэн бататгах зорилгоор 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр «Хамтын ажиллагааны хэлэлцээр»-т гарын үсэг зурсан билээ. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны бүртгэлийн байгуул­лагын хамтын ажиллагааны хөтөлбөр хийгээд хамтран байгуулсан “Хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-ын Хууль зүйн яамны дэргэдэх бүртгэлийн байгууллагын төлөөлөгчид манай Улсад айлчилж байна. Айлч­лалын хүрээнд Улсын бүртгэлийн ерөн­хий газрын болон бусад холбогдох байгууллага, албаны хүмүүс өчигдөр  тус улсын бүртгэлийн газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар хоёр улсын бүрт­гэлийн байгууллагын хамтын ажил­лагааны цаашдын чиглэл, боломжийг нарийвчлан тодорхойлох улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэн батат­гах, харилцан ашигтай харилцааг бэхжүүлж, хөгжүүлэх зэргээр санал солилцоход айлчлалын зорилго оршиж байгаа юм. Мөн хоёр орны бүртгэлийн газрын  Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлийн хамтын ажиллагаа өргө­жиж,  уялдаа холбоо сайжирч, Мон­голын бизнес эрхлэгчид ОХУ-ын нутаг дэвсгэрт компани, хуулийн эт­гээ­дийн салбар, төлөөлөгчийн газар бүрт­гүүлэхэд тулгардаг хүндрэл бэрх­шээлтэй асуудал, түүнийг бодитойгоор шийдвэрлэх арга замыг тодорхойлоход ихээхэн үр дүн ач холбогдолтой гэнэ.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж