UPTOWN эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

UPTOWN эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

Монгол эмэгтэйчүүдийн жинхэнэ найз байж, ямагт тэднийг илэрхийлэх дуу хоолой нь болж байдаг UPTOWN сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ. Сүүлийн үед нийгэм рүү хандсан нийтлэл, мэдээллүүд болон үйл ажиллагаагаараа олны анхаарлыг татах болсон тэдний энэ дугаарын сэдэв, нийгэмд гаргаж байгаа уриалга нь ЭВ НЭГДЭЛ гэнэ.

Нийгмийн аливаа бусармаг зүйлс болох өдөөн хатгалга, бослого тэмцэл, дайн тулааны хамгийн том хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг. Басхүү аливаад эе эвийг хичээж энэрэнгүй ууж сэтгэлээр ханддаг нь ч эмэгтэй хүн байдаг. Тэр тусмаа өнөөгийн манайх шиг дээдчүүд нь хагарч бутарсан, урваж шарвасан, ард иргэд нь үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдэлд дарлуулсан нийгэмд эв нэгдэл агаар ус мэт хэрэгтэй байгаа. Тэгэхээр нийгмийн аливаа эргэлт, үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр юу байж болох вэ, эмэгтэйчүүд эв нэгдлийг хэрхэн бүтээх вэ гэдэг асуулт сэтгүүлийн энэ дугаарын хамгийн чухал сэдэл болж өгчээ.

Тиймээс ч UPTOWN эв нэгдэл, эвлэрлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх анхны зочноороо АНАТХ-ны тэргүүн, сэтгүүлч Г.Уянгыг онцолсон байна. UPTOWN сэтгүүл монголчуудын эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж