Гандболын өсвөрийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Гандболын өсвөрийн аваргууд тодорлоо

МҮОНРТ-ийн нэрэмжит 2010 оны Гандболын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн байгууллагын, 12 багийн 130 гаруй тамирчин оролцож, ур чадвараа сорилоо.

Охидоос:
1.    Д.Галсанцэрэн дасгалжуулагчтай З.Ариунзул ахлагчтай Сэлэнгэ баг
2.    Н.Нямаа   дасгалжуулагчтай  С.Үүрийнтуяа  ахлагчтай Дархан баг
3. Д.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Г.Бямбахүү ахлагчтай Шинэ-Монгол сургуулийн баг

Хөвгүүдээс:
1.    Н.Нямаа дасгалжуулагчтай Х.Баасандорж  ахлагчтай Дархан баг
2.    А.Амгалантамир дасгалжуулагчтай Ц.Алтанхүү ахлагчтай ЗүүнХараа  баг     
3.  Н.Юнгээ    дасгалжуулагчтай Б.Улсболд  ахлагчтай Ирээдүйсургуулийн багууд эхний байруудад шалгарч алт,мөнгө,хүрэл медалийн эзэд боллоо.

Шилдэг тоглогчдоор:
Шилдэг хаалгачаар    Г.Сарангуа  /Шинэ Монгол/,  Ж.Мөнхтулга /Ирээдүй/, Шилдэг довтлогчоорЭ.Отгон-Эрдэнэ   /Сэлэнгэ/, Ц.Алтанхүү    /ЗүүнХараа/, Уран тоглогчоорХ.Хонгорзул    /Дархан/,  Х.Баасандорж    /Дархан/, Шилдэг дасгалжуулагчаар Н.Нямаа /Дархан/,  Д.Эрдэнэ-Очир    /Шинэ Монгол/нар шалгарч өргөмжлөл,мөнгөн шагналаар шагнагдлаа.

Байгууллагын дүнгээр:
1.    Н.Нямаа дасгалжуулагчтай Дархан баг 3 оноогоор
2.    Д.Галсанцэрэн дасгалжуулагчтай Сэлэнгэ баг 7 оноогоор
3.   А.Амгалантамир дасгалжуулагчтай ЗүүнХараа баг 7 оноогоор эхнийбайруудыг эзэллээ.

Монголын Гандболын Холбооноос Гандболын спортыг түгээн дэлгэрүүлэх,хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж буй багш нарт гандболын бөмбөг болон сургалтын материалуудыг олгосон байна.
Гандболын  өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь МҮОНРТ-ийн нэрэмжит болон 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.МҮОНРТ нь өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон явуулснаар тамирчдын ур чадварыг дээшлүүлэх,авьяаслаг тамирчдыг тодруулах,тамирчдыг сонгон шалгаруулж өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх, цол зэрэгтэй тамирчид төрүүлэх, Гандболын спортыг сурталчилж хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх,хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолоо өгч байгаа юм гэж Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан онцлон тэмдэглэлээ. Тэмцээний нээлт,хаалтын ажиллагаанд Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МҮОНРТ-ийн удирдлагууд оролцлоо.

МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж