“Нарантуул” худалдааны төв жилдээ ганц удаа буюу сар шинийн баярын үеэр урт хугацаагаар амардаг уламжлалтай. Өнгөрсөн сарын 22-ноос эхлэн амарсан зах маргаашнаас энгийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 38 зах үйл ажиллагаа явуулдгаас битүү зах 25, задгай дөрвөн захын нийт 9329 ажлын байр байдаг ажээ.
Д.Жаргалсүрэн