Их Хурлын хамгийн, хамгийн

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Их Хурлын хамгийн, хамгийн

Н.Ганбямба хамгийн олон удаа үг хэлснээр дахин шалгарав

2012 оны Улсын Их Хурлын намрын чуулган 173 цаг 46 минут хуралдсанаас нэг ч минут хоцроогүй, таслаагүй чуулганы хуралдаанд 100 хувь суусан ганцхан гишүүнээр Н.Ганбямба дахин тодорчээ.

Мөн тэрбээр чуулган бүрт хамгийн олон удаа үг хэлж, санал шүүмжлэл тавьж, хамгийн олон удаа санал асуулга тавьсан гишүүнээр шалгардаг амжилтаа энэ удаагийн чуулганд ч дахин хамгаалсан юм байна. Түүний урдуур гишгэх нэг ч гишүүн тодроогүй байна.

Түүний намрын чуулганы хугацаанд өрнүүлсэн санал шүүмжлэлийг багцалбал гол төлөв байгаль орчноо хамгаалж, орд газруудыг хаах, лицензүүдийг хүчингүй болгох, Монголын газар нутгийг Хятадуудаас “чөлөөлөх”, шударга ёсыг тогтоох, олигархиудаас төр засгийг цэвэрлэх, жижиг дунд бизнесийг татвараас чөлөөлөх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах гээд өргөн хүрээний асуудалд  голлон чиглэгджээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж