Шинэ чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Шинэ чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салааны гэр хорооллын иргэд, оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн автобусны М:48 “Баруун салаа-Саппорогийн тойрог-Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль” чиглэлийг шинээр нээж байгаа ажээ. Шинэ чиглэлийн нээлтийн ажиллагаа маргааш 14.00 цагт Баруун салаанд буюу СХД-ийн 24 дүгээр хороонд болох гэнэ. Баруун салаанаас М:15 буюу “Баруун салаа-МУБИС-БЗД-ийн 6-р хороо” чиглэлд их багтаамжийн 12 автобус явдаг бөгөөд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн ийнхүү хоёр дахь чиглэлийг урдуур замаар нээхээр болжээ. Тус чиглэлд эхний ээлжинд их багтаамжийн дөрвөн автобус үйлчлэхээр болжээ.

Ийнхүү шинэ чиглэлийг нээснээр СХД-ийн 24 дүгээр хорооны иргэд, оршин суугчид дүүргийнхээ нутгийн захиргааны байгууллага, эмнэлэг, сургууль руу их багтаамжийн автобусаар шууд зорчих боломжтой болж байгаа юм.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж