Сэлэнгэ мөрний дээгүүр тавьсан 50 метр урттай гүүр суулт өгч нурахад бэлэн болсон тул, хүнд даацын машин явуулахыг түр хориглосон байгаа талаар эх сурвалж хэллээ. Тийм учраас Сэлэнгэ аймгийн удирдлагууд даруй засвар хийх талаар холбогдох яам газруудад мэдэгдсэн байна. Аймгийн Цагааннуур, Түшиг сум руу явахад дээрх гүүрээр гардаг юм байна.
О.Сэргэлэн