Дотоодын цэргийн бүсгүйчүүд зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Дотоодын цэргийн бүсгүйчүүд зөвлөлдөв

Дотоодын цэргийн 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Бид дотоодын цэргийн бүсгүйчүүд” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд дотоодын цэргийн анги, байгууллагын эмэгтэй алба хаагчид, түүнчлэн Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, “Цагдаа-эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, цагдаагийн хурандаа С.Уранцэцэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, хурандаа К.Анаргүл зэрэг удирдах албан тушаалтнууд урилгаар оролцсон байна.
 
Зөвлөгөөний үеэр “Дотоодын цэргийн алба-ажиллагааг зохион байгуулахад эмэгтэй алба хаагчдын гүйцэтгэж буй үүрэг, цаашдын зорилт” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явуулан, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ. Анги, байгууллагын эмэгтэй алба хаагчдад Дотоодын цэргийн штабын даргын дурсгалын зүйлийг гардуулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим бүсгүйчүүдийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж