
Энэхүү таблет нь дэлхийн хамгийн нимгэн таблет болж чадсан хэмээн үйлдвэрлэгчид онцолж байна. Excite 10 LE таблет нь ердөө 0,3 инч зузаантай 540 гр жинтэй аж.
Android 3.2 Honeycomb үйлдлийн системтэй, 10 инчийн дэлгэцтэй, Corning Gorilla Glass хэмээх шинэ технолгийн шлэн нүүртэй аж.
Мөн нүүрэн талдаа 2 мегапиксел камертай, ар талдаа 5 мегапиксел камертай, micro-USB болон HDMI оролттой, Wi-Fi, Bluetooth-тэй 1.2GHz Texas Instruments OMAP 4430 multicore мобайл процессортой гэнэ.
Таны бүх хэрэгцээг хангац чадахуйц энэхүү нимгэн таблет 16GB багтаамжтай нь 529.99 ам.доллра, харин 32GB-тай загвар нь 599.99 ам.долларын үнээр энэ сарын 6 буюу өнөөдрөөс эхлэн худалдаанд гарчээ.