Адель бие хамгаалагчтай болов

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Адель бие хамгаалагчтай болов

Английн дуучин Адель долоон сая фунт стерлингээр худалдаж авсан эдлэндээ нэг л идээшиж өгөхгүй байгаа гэнэ.  Саяхны нэг хачирхалтай явдлаас хойш тэрбээр унтлагын арван өрөөтэй том байшинд дахиж ганцаараа хонохгүй гэж шийджээ.  Дуучны найзуудын хэлснээр байшинд ямар нэгэн чимээ байнга сонсогдож, түүнийг айлгаж байгаа гэнэ. Тиймээс дуучин бүсгүй ханьтай болохоор бие хамгаалагч хөлсөлжээ. Өмнө нь жолооч байсан бие хамгаалагч түүнтэй 25 акр газартай, усан сантай байшинд нь хамт амьдарч, байнга хамт байсны хөлсөнд жилд 100 мянган фунт стерлингийн цалин авах гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж