
Гэр ахуйн барааны дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч компани LG Electronics ба Netflix нар хамтран хамгийн анхны Blu-ray тоглуулагч ба Netflix ийн хэрэглэгчдэд 12 000 гаруй кинонууд ба ТВ-ийн шоунуудыг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжийг олгосон байна. LG BD300 Network Blu-ray Disc Player-ийн тусламжтайгаар энэхүү боломжийг ашиглах бололцоотой гэнэ. “Blu-ray тоглуулагчийн борлуулалт нь гурван жилийн дотор гурав дахин хурдацтай өсөх хандлагатай байгаа учраас бид хүмүүсийн хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр зорьж байна” хэмээн LG Electronics USA ийн ерөнхийлөгч Teddy Hwang хэлэв.