Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Интернэт ашиглагч хүн хангалттай их цагийг онлайн өнгөрүүлдэг тул ямар хөтөч хэрэглэж байгаа маань бидэнд чухал биш гэж үү.

Интернэт хөгжлийн эхэн үед Нэйтскэйп, Майкрософт хоёр өөрсдийн хөтчүүдийн ноёрхлыг тогтоох гэж өрсөлдсөнөөс  “Браузерын дайн”  гэсэн нэр томьёо үүсэж билээ. Энэ дайнд зөвхөн Виндовз хэрэглэгч нарт нөлөөлж дайсагналын үр дүнд Нэйтскэйп мөхөж Майкрософт ноёрхсон. Ерөөд оны сүүлчээр Вэб хуудаснууд ганц интернет Эксплорэр-д зориулж хийгдэх болсноор Линүкс хэрэглэгчдийн браузер дээр заримдаа ажиллахгүй тэд шоовдорлогдох болжээ.

Нэйтскэйп-ийн ялагдлын шалтгаанаар Линүксчид нээлттэй эхийн үзэл санаа дээр тулгуурлаж Мозилла Файрфокс (Галт Үнэг) -ийг бий болгож, вэб хөгжүүлэгчдийн дэмжлэгтэйгээр интернэт Эксплорэр-тэй бараг ижил зиндаанд авчирч чадсан юм.

Файрфокс-ын амжилт Линүкс хөгжүүлэгчдийн хувьд маш том амжилт байв. Харамсалтай нь саяхнаас Мозилла Файрфокс-ыг Линүксийн хөтчөөр дэмжин ажиллахгүй болох оо хэдэн долоо хоногийн өмнө гаргасан хувилбараа цаашид дэмжин ажиллахгүй гэдгээр мэдэгджээ. Учир нь сайжруулсан хувилбаруудыг хэт ойрхон олон гаргасан ч урьдахаасаа нэг их ялгардаггүй зөвхөн Эксплорэр болон Кроом-ыг гүйцэж авч байна гэсэн шиг хувилбарууд гаргаж байна гэж хэрэглэгчид бухимдаж байгаатай холбоотой юм бол уу.

Үүний зэрэгцээ нээлттэй эхийн Гүүгл Кроом, Эпифэний, Реконк гэх мэт хөтчүүдийг өргөн хэрэглэж эхлээд байгаа тул “Галт үнэг” халих цаг нь бол оо юу? гэж Линүкс формат сэтгүүл асуусан байх юм.

Нээлттэй эх танд хэрэглүүлэхээр таван хөтөч санал болгожээ. Үүнд:

  •  Файрфокс(Firefox) Галт үнэг,
  •  Кроом(Chrome) Хром, 
  •   Опера(Opera) Опера, 
  •   Реконк(Rekonq),  
  • Эпифэний(Epiphany)  байна.

Дээрх таван төрлийн хөтчийн Ф(5.0.1), К(13.0.782.112), О(11.5), Р(0.7.0), Э(3.0.4) хувилбаруудыг хооронд нь

  •  өргөтгөж болох нэмэлт-програм,
  •   аюулгүй ажиллах нөхцөл,
  •  интерфейс,
  •  медиа үзүүлэх боломж,
  •  хурд,
  • синхрончлох хэрэгслүүд,
  •   технологийн олон улсын стандартад тохирч байгаа байдлаар нь харьцуулж, энэ  үзүүлэлтээр уралдуулжээ.    

Хэрэв нээлттэй эхийн хөтөч програмыг турших сонирхол байвал СийМүнкий(SeaMonkey) Далайн сармагчин ,  Мидори(Midori) Ногоон , Линкс(Lynx)  Шилүүс зэргийг үзэж болох юм байна.

(Тайлбар: Хөтөч нь вэб серверээс файлуудыг шаардах компьютерын програм. Файлууд нь гипер бичвэрт тэмдэглэгээт хэлээр бичигдсэн байх бөгөөд хөтчид зориулан загварт орсон байна. Файлын бичвэр дэх холбоосуудыг товшиход хөтөч нь тухайн холбоосын зааж байгаа файлыг харах боломжийг хэрэглэгчид олгоно. Цааш  интернэт, вэб сайт, вэб хуудас -г үзэж болно.)

Вэб хөтчийн хөдөлгөөнөөр бид интернэттэй харилцах, юм үзэх тул яагаад зөв ажиллах нэгийг нь сонгох нь чухал биш байх билээ.

http://erdeelym.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж