“Харцага” баг “Офицерууд”-аас хариугаа авлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

“Харцага” баг “Офицерууд”-аас хариугаа авлаа

МСБХ-ны Пэпси үндэсний дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр Харцага болон Офицер багууд хоорондоо таарсан. Эхний тойрог Офицер хожиж шуугиан тарьж байсан билээ.

Эхний тоглолт лигийн шинэ баг SBL Becks, Баянзүрх Бүллс багуудын хооронд явагдсан. SBL-ийн лигионер Аарон Холл багийнхаа хоёр хожилд голлох үүргийг гүйцэтгэсэн. Тэр ч шийдвэрлэх үед чухал оноонуудыг Бүллсийн эсрэг авч байснаар багаа оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар тэргүүлжээ. Гэвч шийдвэрлэх мөчид Пүрэвцэрэн дараалсан шидэлтүүдээ алдаж багаа хөөдсөн юм. Үндсэн цагт 77-72 харьцаатайгаар Баянзүрх Бүллс баг ялалт байгуулсан. Багийн тоглогчдыг довтлогч Азбаяр тэргүүлсэн. Эсрэг баг оноог нөхөж ойртох үед тэрээр багийнхаа хамгийн найдвартай довтлогч нь байсан юм. Бүллс ээлжит ялалтаа байгуулж плэйлоффын байрлалд хэвээр үлдлээ.

Энэ өдрийн хоёрдахь тоглолт хамгийн сонирхолтой нь байсан. Эхний тойрогт хоорондоо таарахад аваргаа хамгаалагч Харцага багийг Офицер илт илүүрхэн хожсон. Гэсэн ч түүнээс хойш Харцага өөрсдийн тоглолтоо олж сайн формыг үзүүлж байгаа. Үүнийгээ ч батлан харуулж Офицертэй хийсэн тоглолтын эхнээс онооны давуу байдлыг авч тоглолоо.  Офицерийн гол тоглогчид болох Бадрах, Батбямба нар алдааны асуудалд нэлээд эрт орсон. Мөн Күйнтин Паттин, Робэрт Пэрри нар эхний үед алдаа нь хоёр болж сэлгээний сандалд шилжсэн юм. төлөвлөөгүй солилцоонууд Харцагат давуу байдлыг олгосон. Марко Павлович шилдэг тоглолтоо үргэлжлүүлэн дабл даблыг хийсэн бол Нэмэхбаяр холын зайн шидэлтийг 6 удаа амжилттай болгожээ. Улмаар дөрөвдүгээр үеийн шийдвэрлэх мөчид Донелл Магий 6 дараалсан чөлөөт шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр 88-82 Харцага ялалт байгуулж байр сууриа хадгалж чадлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж