Миний үеийнхний элэг эрүүл мөртөө ихэнх хэсэг нь зүгээр л ажиллахгүй, идэвхигүй байж байна гээд уншихаар, мөн энэ агаар, хүнсний зүйлсийг бодохоор цэвэрлэмээр санагддаг. Мацаг барьж, бургуй тавьж, одоо ч цэвэрхэн байгаа гэж бодож байсан ходоод гэдэснээс ямар аймшгийн юм гардгийг харсан болохоор цэвэрлэмээр санагддаг. Бодвол элэгний суваг судалд хуримтлагдсан шаар шавхдас юм байлгүй дээ.
Та ч мөн сонирхоод үзээрэй. Хорин хэдтэй залуус бол шаардлагагүй биз ээ. Мөн элэгний үрэвсэлтэй, цөсөндөө 2 см-ээс том чулуутай бол энэ аргыг хэрэглэж болохгүй.
3 сарын 12-ны өдөр. Даваа. Цэвэрлэгээ эхэлнэ. Цагаан хоол.
3 сарын 13-ны өдөр. Мягмар – Цагаан хоол
3 сарын 14-ны өдөр. Лхагва – Цагаан хоол
3 сарын 15-ны өдөр. Пүрэв – Мацаг. Зөвхөн ус ууна.
3 сарын 16-ны өдөр. Баасан – Мацаг.
3 сарын 17-ны өдөр. Бямба – Мацаг. Орой нь гэдэс дотроо бургуй тавих зэргээр цэвэрлэнэ. Бэлтгэсэн 1 стакан оливийн тос, 1 стакан нимбэгний шүүсээ 21-22 цагийн хооронд ээлжлэн балгасаар ууж дуусгаад, элгэн дээрээ халуун жин тавьж хэвтэнэ. Элгээ улайссан гэж төсөөлөн амьсгалын дасгал 30 минут хийнэ.
3 сарын 18-ны өдөр. Ням. Амарна. Өглөөний цайнд лууван, алимны шүүс хэрэглэнэ. Өдөр зүсэм хар талх, луувантай иднэ. Оройдоо хөнгөн хооллоно. Маргаашнаас нь хэвийн хооллож, цэвэрлэгээг дуусгана.