Татварын зөвлөл байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Татварын зөвлөл байгуулна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд Татварын бодлогын зөвлөл байгуулах гэж байна. Уг зөвлөл нь Монголд үйл ажиллагаа явуулж, татвар төлж буй бүх аж ахуйн нэгж байгууллагуудын өнөөгийн байдал, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг хэлэлцэж санал бодлоо чөлөөтэй солилцох, татварын шинэчлэлийн талаарх харилцааг шинэ шатанд гаргахад гол анхаарлаа хандуулах аж.

Түүнчлэн шаардлагатай асуудлуудыг төрийн байгууллагад хүргэж шийдвэрлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэн, мэдээллээр хангах, санал дүгнэлт болон зөвлөмж өгөх юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж