Л.Бямбадорж: Бид утсаар 20-иод мянган хүнд мэдээлэл хүргэсэн

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Л.Бямбадорж: Бид утсаар 20-иод мянган хүнд мэдээлэл хүргэсэн

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн утсаар зөвлөгөө өгөх, өр шаардах төвийн захирал Л.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа

-Татвар төлөгч нарт утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ хэр үр өгөөжтэй байна вэ?

-Энэ үйлчилгээ 2008 оны тавдугаар сарын 7-нд анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан. Одоо таван хүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Энэ хугацаанд 20-иод мянган хүнд хэрэгтэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэсэн болохоор үр нь сайн гэж ойлгодог.

-Утсаар зөвлөгөө өгөх цагийн хуваарийг татвар төлөгч нар сонирхож байгаа байх?
-Ажлын өдрүүдэд 9-13, 14-18 цагийн хооронд татвар төлөгч нарынхаа хүссэн асуултад хариулт өгдөг юм. Түүнчлэн оператор байхгүй үед автомат хариулагчаар мэдээлэл өгнө. Хэрэв автомат хариулагчид таны сонирхсон асуултын хариу байхгүй бол шууданд хүссэн мэдээллээ холбоо барих утастайгаа үлдээж болно. Бид дараа нь ажлын өдүүдэд дээрх асуултад нь дэлгэрэнгүй хариултыг өгч байдаг.

-1288 утас руу залгаж зөвлөгөө авахад төлбөр нь өндөр гарах байх даа?

-Үгүй ээ. Хүмүүс дөрвөн оронтой тоо болохоор өндөр үнэтэй гэж боддог байх. Гэвч бид татвар төлөгч нартайгаа  ойр, түргэн шуурхай үйлчилэх үүднээс энгийн утасны тарифтай байдаг.

-Татварыг зарим нэгэн хүмүүс дарамт хэмээн ойлгох тохиолдол байдаг?

-Үнэхээр татвар дарамт биш л дээ. Ганцхан жишээ хэлэхэд та өвдсөн үедээ эмнэлгийн бүрэн үйлчилгээ авдаг.  Энэ нь татварын үр ашгийг хүртэж байгаагийн нэгэн хэлбэр шүү дээ. Ингээд бодохоор татвар бидний амьдралд олон талын эерэг үр нөлөө үзүүлж байгааг сайтар ухаарах хэрэгтэй л гэж хэлье дээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж