Залуу эрдэмтдийн үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтдийн үзэсгэлэн болно

Оюутан залуучууд, залуу эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29-30-нд Соёлын төв өргөөнд 10 цагаас  болох гэж байна. Үзэсгэлэнд ШУТИС, МУИС, ХААИС, “Техник технологийн коллеж, “Цахим”, “Алтай”, “Шинэ Эрин”, “Хүрээ”  зэрэг техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын оюутнууд оролцох аж. Тэд ганцаарчилсан болон багаараа бүтээсэн бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм. Дээрх арга хэмжээг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.  Нэмж дуулгахад, үзэсгэлэнгийн үеэр оюутнууд өөрсдийн шилдэг бүтээлээ дуудлага худалдаанд оролцуулах боломжтой гэнэ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж