“Үндэсний мэдээллийн төв”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

“Үндэсний мэдээллийн төв”-тэй боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизийнхэн хамтарч “Үндэсний мэдээллийн төв”-ийн  үүдийг нээлээ.  Аливаа мэдээллийн  ач  холбогдол  минутаар биш секундээр хэмжигддэг болсон өнөө үед олон түмэнд шуурхай  мэдээлэл түгээх, иргэдийг мэдээллээр  хангах  нэгэн  цогц төв  ийнхүү  “мэндэлж” байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын  06-ны энэ өдөр нийслэл хүрээнээ “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан нь Монголын үндэсний  сэтгүүлзүйн эхлэл болсныг судлаачид  тогтоосон байдаг. Энэхүү түүхэн өдөртэй давхцуулан бид мэдээллийн томоохон ундарга болсон төвөө ашиглалтад оруулж байгаа юм. Нийслэлийн төв цэг, Төрийн ордноос 500 метрт байрлах мэдээллийн төвийг ашиглан  үзэл бодлоо илэрхийлж, олон түмэнд  мэдээллийг  дамжуулах  нь  цаг хэмнэхээс  гадна хэвлэлийн зах зээлд байр сууриа эзэлсэн “Зууны мэдээ” сонин, “ТВ-9”  телевизийн  орон даяарх  үндэсний сүлжээгээр дамжин  Монголын 2.7 сая иргэнд шуурхай  хүрэх юм. “Үндэсний мэдээллийн төв”-өөр дамжих  мэдээллүүд “Зууны мэдээ” сонинд нийтлэгдэж,” ТВ-9” телевизийн хоёрдугаар сувгаар үзэгчдэд шууд хүрнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-тэй  холбоо  барих  утас: 99884989

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж