Нью-Йоркийн металийн бирж дээр өчигдөр нэг унци алтны үнэ 1685 ам.долларт хүрч огцом буурав. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо цаашид сулруулахгүй байх шийдвэр гаргасан нь ийнхүү шар металлын арилжаанд нөлөөлжээ. Нэг унци алтны үнэ 1792 ам.долларт хүрч, сүүлийн гурван cap орчмын хугацаанд дээд амжилт тогтоогоод байсан. АНУ өмнө нь мөнгөний бодлогоо бууруулснаар ам.долларын зах зээлд орох хэмжээ буурч алтны ханш чангараад байв. Тиймээс ам.долларын ханштай урвуу хамааралтай байдаг алтны үнэ унасан аж. Монголын эдийн засагчдийн үзэж буйгаар манай эдийн засагт тус улсын алтны үнийн уналт төдийлөн их нөлөөлөхгүй аж.
"Улс төрийн тойм" сонин