Барууннарангийн нүүрсний уурхай нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт оршдог. Улаанбаатар хотоос ойролцоогоор 500 км, Ухаа худгийн нүүрсний уурхайгаас 30 орчим км-ийн зайтай байдаг. Австралийн “Minarco Mine Consult”-ийн 2008 оны гуравдугаар сард хийсэн урьдчилсан ТЭЗҮ-ний хүрээнд 43-101 уул уурхайн Канадын стандартаар хийгдсэн нөөцийн үнэлгээгээр тус ордын геологийн нөөц ойролцоогоор 253 сая тонн, үйлдвэрлэлийн буюу олборлох боломжтой нөөц нь 193 сая тонн гэж тооцжээ. Төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл өнгөрсөн оны арван нэгдүгээр сард хүлээн авсан байна. Барууннарангийн нүүрс хагас коксжих болон эрчим хүчний чулуун нүүрсний ангилалд багтдаг. Одоо тус ордод “Энержи ресурс” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин