Монгол, Францын жүдочид халз барилдана

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Монгол, Францын жүдочид халз барилдана

Тив, дэлхий, олимпийн аваргатай болж, дэлхийд үнэлэгдэх болсон Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Францын шигшээ багийн тамирчид талын Монголд хөл тавиад буй. Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Монгол оронд саатсан тэд манай жүдочидтой 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт ирсэн юм. Спортын төв ордны “Б” заал буюу жүдо бөхийн зааланд хамтарсан бэлтгэл хийж буй Монгол болон Францын жүдочид энэ сарын 8-нд буюу ирэх пүрэв гаригт халз барилдахаар болсон байна. Өмнө нь ОХУ болон БНСУ-ын жүдочидтой халз барилдаан хийж, ялалт байгуулж байсан Монголын жүдочид энэ удаад дэлхийн таван удаагийн аварга Тедди Ринье тэргүүтэй Францын багтай халз тулах юм. Ингэхдээ эхний ээлжинд зөвхөн эрэгтэй тамирчдын дунд халз барилдаан зохион байгуулах ажээ. Гэхдээ Францын багаас 90 кг-ын жинд жүдоч ирээгүй тул бусад зургаан жинд халз барилдах гэнэ. Барилдаан пүрэв гаригт 16.00 цагт Спортын төв ордны "А" зааланд эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн халз барилдаан гуравдугаар сарын 15-ны 16.00 цагаас болох ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж