Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн энэ сарын 16-26-нд Улаанбаатар хотод болно. “Шар тив”-ийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд оролцох мэдүүлгээ 18 орны 200 гаруй тамирчин ирүүлээд байгаа бөгөөд Монгол улсын шигшээ баг тамирчид Орхон аймгийн “Олимп” баазад 19 хүний бүрэлдэхүүнтэй цугларалтад гараад буй. Харин олимпийн жингийн гурван тамирчин болох Б.Нандинцэцэг /51кг/, Б.Сувд-Эрдэнэ /60кг/, Э.Ундрам /75кг/, Германд хамтарсан бэлтгэл хийж байгаа.
“Улаанбаатар 2012” Азийн аварга шалгаруулах тэмцээн нь эмэгтэй боксчдын хувьд ДАШТ-ий өмнөх том сорил юм. Учир нь “Лондон 2012” зуны олимпийн наадмын эрх авах ганц боломж нь БНХАУ-ын Чунцинд тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 10-нд болох ДАШТ билээ.
“Өдрийн шуудан” сонин