Фото AFP
БНХАУ-ын дорнод муж Хэбэйгээс 3000 шахам Бурхан багшийн дүр олсон тухай Синхуа агентлаг мэдээлж байна. Малтлагын дүнд 2895 баримал болон хэлтэрхийг олсон нь Зүүн Вэй болон Умард Ци улсын үед (534-550, 550-577 он) хамаарч байгаа юм.

Хятадын Нийгмийн ухааны Академийн Археологийн Хүрээлэн болон Хэбэй мужийн Соёлын өвийн Хүрээлэнгээс мэдээлэхдээ, дээрх баримлуудыг цагаан гантиг болон хөх чулуугаар хийсэн байжээ. Заримыг алтадсан, будсан шинж тэмдэг бүхий энэ баримлуудын өндөр нь 20 см-ээс босоо хүний дайтай хүртэл хэмжээтэй байна.
Ойрын хугацаанд баримлуудыг цэвэрлэж, сэргээн босгон цаашдын судалгааг хийнэ гэж тооцож байгаа юм байна. Олдворын баримжаа үнэ цэнийн талаар мэдээлэл алга байна.
Эх сурвалж: Xinhua