Биеийн тамирын дунд сургуулийн нэрэмжит чөлөөт бөхийн “Тэмүүлэл” тэмцээн 2012 оны гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай болж, өндөрлөлөө. Тэмцээнд нийт 30 спорт хороо, аймаг, клубын 456 тамирчин өрсөлдсөний дотор БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын Биеийн тамирийн ажил, мэргэжлийн сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй найман бөх өрсөлджээ. Тэмцээнд багийн дүнгээр Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль 83 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол А.Энхээ дасгалжуулагчтай Сонгино хайрхан дүүргийн баг 57, Ц.Гантөгс дасгалжуулагчтай “Тэмүүжин” клуб 47 оноогоор удаахь байрт шалгарсан байна.
Б.Энх