Аюул осолгүй ажиллахыг даалгав

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Аюул осолгүй ажиллахыг даалгав

Баянхонгор аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл хамтран аймгийн төвд халаалтын үйлчилгээ явуулдаг уурын зуухны эзэд болон бусад ажилчдыг хүлээн авч, уулзлаа. Уулзалтаар халаалтын үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрт эрэлт хэрэгцээг нь бүрэн хангасан үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчдээсээ санал хүсэлт сонсч, үнэлгээ авч, жигд  үйлчлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. 2008 оноос хойш үнэ нэмэгдээгүй байсан дулааны хэрэглээний үнэ 2011 онд нэмэгдсэн нь бензин шатахуун, нүүрс, тээвэрлэлтийн зардал, цалин зэргийн өсөлттэй уялдаж, нэмэгдсэн гэдгийг алба­ныхан хэлэв. Халаалтын зуухнуудын хувьд хөдөлмөр хамгааллын хувцас, хортой нөхцөлийн нэмэгдэл аарц, сүү зэргийг нь өгч, цалинг сайн нэмэгдүүлж, хөдөлмөрийг нь зөв үнэлж байхын чухлыг уулзалтаар онцолсон байна. Халаалт зогсох үед болон намар ажилд ороход нь эрүүл мэндийн үзлэгт оруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, аюул осолгүй ажиллах талаас нь зөвлөгөө өгч ажиллахыг уурын зуухны удирдлагуудад анхааруулжээ. Өөрсдийн зүгээс дотоод хяналтаа сайжруулж, айл өрх, албан газар бүрээр орж үздэг ажлыг тогтмолжуулж, нэг ч хүнийг гомдоохгүй ажиллах ёстой  гэдгийг уулзалт зохион байгуулагчид ярьж байлаа.

 Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж