Ерөнхий сайд Япон улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 11-15-нд Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр Японы Ерөнхий сайд Ё.Нодатай хэлэлцээ хийж, Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, парламентын зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхахаар төлөвлөжээ. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд зорчих нөхцөелийг хөнгөвчлөх зэрэг  бүс нутгийн асуудлаар санал солилцох юм байна. Ерөнхий сайд Япон улсад хийх албан ёсны айлчлалынхаа хүрээнд уулзалт, хэлэлцээ хийхээс гадна Монгол, Японы бизнес уулзалтанд оролцож үг хэлэх аж.  Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөрт Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ёслолд оролцох, Япон улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдтэй уулзах зэрэг олон ажил багтжээ.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж