F1-ийн “Маруссия” шинэ загвараа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

F1-ийн “Маруссия” шинэ загвараа танилцуулав

“Их хурд”-ын уралдааны талбар дахь Оросын төлөөлөл “Маруссия” баг “Формула-1”-ийн 2012 оны улиралд сойх шинэ загвараа танилцууллаа. Тус багийн шинэ болид MR01 нэртэй байх гэнэ. Силверстоунд болсон сурталчилгааны арга хэмжээний үеэр “Маруссия” шинэ загвараа танилцуулж, Тимо Глок жолооны ард суужээ. Өмнө нь “Виржин” нэрээр уралдаж байсан тус баг даваа гаригийн өглөө Твиттер-тээ шинэ загварынхаа зургийг нийтэлсэн байна. Гэтэл өмнөх долоо хоногт нь Барселонад болсон сорилго уралдааны өмнө MR01 загвар Олон улсын автомашины холбооны доргилтын эсрэг тестэд бүдэрсэн тул туршилтын уралдаанаас хасагдсан билээ. MR01 төмөр хөлөг нийт 18 шалгуураас нэгт нь тэнцээгүй бөгөөд гуравдугаар сарын 18-нд Австралид шинэ улирлын нээлтийн гран-при болохоос өмнө тэрхүү сорилтыг давах ёстой юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж