Чөлөөтийн шүүгчид “олимп”-ийн шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн шүүгчид “олимп”-ийн шалгалт өгнө

Сербийн Белград хотноо гуравдугаар сарын 6-11-ний өдрүүдэд 2012 оны чөлөөт бөхийн Европийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээний үеэр энэ онд Лондонд болох Зуны олимпийн наадамд сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээнд оролцох шүүгчдийн сүүлчийн сонгон шалгаруулалт болох юм. Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцохоор манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч А.Басхүү, Ц.Сэрээтэр нар Сербийн Белград хотноо очоод байна. Чөлөөт бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч FILA-д 56 байдаг бөгөөд Монголын шүүгчдээс О.Цэрэндагва 1968 онд, С.Магсар 1972, 1976 онуудад, А.Басхүү 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008 онуудад Зуны олимпийн наадамд шүүгчээр оролцож байжээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж