Хулгайн ан хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Хулгайн ан хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, хилийн бүсэд галт зэвсэгтэй явж байсан хоёр хятад иргэнийг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хилчид энэ сарын 2-нд саатуулсан байна. Хүдэр сумын нутагт Сайдын ам нэртэй газарт “Мөнгөөлэй” компанид менежер ажилтай Ц гэгч Хятад улсын иргэн Жу Шин, Шан Сэнг Юү, Жу Бэнг нар хууль бусаар гурван гөрөөс, нэг үнэг агнаад өвчиж байсныг үйлдэл дээр нь барьсан байна. Нэгжлэг хийх явцад Чех улсад үйлдвэрлэсэн винтов, карбин, ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Волтер” маркийн гар буу тус бүр нэг, долоон төрлийн 423 ширхэг сум, загасны хоёр уурга, мөс цоолох өрөм, ангийн зориулалттай гэрэл зэрэг илэрсэн байна. Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайгаар ан хийж, хил орчмын дэглэмийг зөрчсөн  эдгээр монгол, хятад  иргэдийг хилчид холбогдох байгууллагад шилжүүлж, хэргийг шалгаж буй ажээ.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж