Оросын сонгуулийн системийг АНУ-аас довтолжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Оросын сонгуулийн системийг АНУ-аас довтолжээ

Оросын сонгуулийн хэсгүүдийн видео бичлэг дамжуулах системд хакеруудын
довтолгоо хийсэн тухай Оросын Холбооны яамны тэргүүн Игорь Щеголев
мэдэгдсэн байлаа. Сайдын хэлснээр кибер гэмт хэрэгтнүүдийн довтолгоог
гол төлөв Ази, Америкаас хийжээ. Довтолгооныг Японоос Пакистан ба
Индонезаар дамжин АНУ хүртэл газар зүйн өргөн хүрээнд хийсэн гэнэ. АНУ-д
шинэ өдөр эхэлсний дараа тэндээс хийсэн довтолгооны тоо нэмэгдсэн ажээ.
Кибер аюулгүй байдлыг хангах орос мэргэжилтнүүд сонгуулийн өдөр ихээхэн
ачаалалтай ажилласан байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж