Кембрижийн жишиг лаборатори сургууль ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Кембрижийн жишиг лаборатори сургууль ашиглалтанд орлоо


Дэлхийн стандартад хүрсэн сургуулийн барилгыг “Цаст Констракшн” ХХК ашиглалтанд өгөх хугацаанаас нь гурван сарын өмнө барьж, хүлээлгэн өгсөн байна.
“Цаст Констракшн” ХХК Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл аюулгүй, олон улсын стандартад хүрсэн орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх үүднээс  чанарын өдөр гүйцэтгэлтэй сургуулийн барилгыг 2011 оны X сард буюу дуусгах хугацаанаас даруй гурван сарын өмнө ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийг дагаад гарч ирж буй олон асуудлын нэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Нэг ангид 20 хүүхэд сурах стандарттай  байхад хоёр дахин их хүүхэд сууж байна. Үүнийг шийдвэрлэх ажлын хүрээнд Боловсролын яамнаас сургуулийн барилга барих нилээд хэдэн тендер зарласан. Уг тендерт  “Цаст Констракшн” ХХК шалгарч, “Ган зам” XX сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай шинэ байр барих ажилд 2010 оны V сараас орсон юм.  

Анх барилгын ажил эхлэхэд XX сургуулийн өргөтгөл гэж байсан боловч VIII сард олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Кембрижийн жишиг лабораторт сургууль болгохоор яамны тусгай шийдвэр гарчээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор дотор заслын ажилд нилээд өөрчлөлт орсон байна. Тухайлбал өргөтгөлийн ажлын зураг төсөлд урлагийн заалны тухай огт тусгаагүй байсан бол хоёр ангийг нийлүүлж урлагийн заалыг хийсэн байна. Мөн тус компани өөрийн зүгээс урлагийн зааланд дуу тусгарлаагч нэмж байрлуулжээ. Уг сургууль нь 21 анги, нэг спорт заал, гал тогоо, дуу тусгаарлагч бүхий битүүмжлэгдсэн шалгалтын ангитай мөн камерийн системтэй. Манай сургуулиудад тэр бүр байдаггүй гал тогоо, хоолны заалыг стандартын дагуу талбай, багтаамж сайтай төлөвлөн барьсан бөгөөд гал тогоондоо түшиглэсэн эрүүл зөв хооллолтын сургалт явагдаж байна.

Барилгын талбайн инженер Н.Ганболд “Явцын дунд сургуулийн дотор усан оргилуур, ногоон байгууламжийг хийхээр төлөвлөж өгсөн. Байгалийн гэрэл шууд тусах эко шилэн дээвэртэй байгаа нь багш, ажилчид, сурагчидад маш их таалагдсан” гэлээ.

Кембрежийн жишиг “Шинэ эрин” лаборатор сургуулийг хүлээн авсан Улсын коммисс “Цаст Констракшн” ХХК хамгийн орчин үеийн интерьер, дизайны шийдэлтэй, Монгол  инженерүүдийн ур ухаан шингэсэн, чанартай, сайн  барилга барьжээ гэсэн дүнгэлт өгсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж