Хакерууд НАСА-гийн компьютерт нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Хакерууд НАСА-гийн компьютерт нэвтэрчээ

Америкийн сансар судлалын газар НАСА-гийн толгой компьютерт 2011 онд хакерууд халдаж, хяналтдаа авчээ. Хятад IP хаягаар орж ирсэн уг халдлагын цаана ямар хүмүүс байгааг олохоор шинжээчид ажиллаж байгаа гэнэ. Хакерууд тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн толгой компьютерт нэвтэрч, онцгой эрхтэй шинжээчдийн хувийн мэдээлэл болон сансар дахь судалгааны станцыг удирдахад ашигладаг нууц алгоритм, математик томъёололыг хулгайлсан аж. Дээрх халдлагаас хойш НАСА IT системийнхээ аюулгүй байдлыг хангахад дээд зэргээр анхаарч байгаа аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж