Эгшиглэн алга болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Эгшиглэн алга болохгүй

Залуу дуучин Эгшиглэн сүүлийн үед нам гүм байх болсон. Түүний “В” продакшнтай хийсэн гэрээ дуусч, бие даан уран бүтээлээ хийх болсон. Харин саяхан “Pepsi artist of the month” нэвтрүүлгийн сарын онцлох дуучнаар шалгарсан Эгшиглэнд дуучин Quiza шинэ дуу бэлэг болгон өгсөн. Энэ дуугаа тэр ганцаараа дуулахгүй. Өөрийн хоёр ихэр дүүтэйгээ хамтарч дуулах юм. Эгшиглэнгийн хоёр ихэр дүү өнгөрсөн жил “Universe Best Songs-2009” нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан. Нэвтрүүлгийн үеэр дуучин Эгшиглэн “Намайг хүмүүс чимээгүй байх болсон гэж байгаа ч би энэ рок попын ертөнцөөс хэзээ ч алга болохгүй. Эгшиглэн гэдэг дуучин үргэлж байх болно” гэж үзэгчдэдээ амлалт өгсөн юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж