Сонгодог есөн өнгө эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Сонгодог есөн өнгө эгшиглэнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа бас нэгэн сонгодог тоглолт болох гэж байна. Гуравдугаар сарын 9-нд буюу ирэх баасан гаригт “Примадонна-Сонгодог есөн өнгө” нэртэй тоглолтыг Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Х.Уртнасан гуайд зориулжээ. УДБЭТ-ын энэ цагийн шилдэг гоцлол дуучид болох Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Д.Туяа, Ө.Уянга, Ш.Наранцэцэг, Н.Туяа болон  М.Дариймаа, Ц.Ариунаа нар Х.Уртнасан гуайд хүндэтгэл үзүүлж, энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Дээрх есөн эмэгтэй гоцлол дуучид Х.Уртнасан гуайн тайзнаа бүтээж байсан дүрүүдийн ари, романсыг дуулах аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж