Хоригдлуудын ”хүний хөгжил’’-ийг ар гэрт нь олгоно

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Хоригдлуудын ”хүний хөгжил’’-ийг ар гэрт нь олгоно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас эмэгтэйчүүдийн хорих анги болон бусад 10 гаруй хорих ангийн хүмүүжигч 2000 гаруй бичиг баримтын зөрчилгүй хүний нэрийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлжээ. Харин 2800 гаруй хоригдол бичиг баримтын зөрчилтэй тул дахин мэдээлэл авахаар буцаасан байна.

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хоригдлуудын "Хүний хөгжил"- ийн мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансаар дамжуулан ялтны нэрийн данс уруу шилжүүлэхээр болсон аж. Гэхдээ тухайн хоригдол гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохиролтой бол хохирлыг нь барагдуулах зорилгоор "Хүний хөгжил" сангийн мөнгийг улсад тушаах юм байна. Харин улсад болон бусдад учруулсан хохиролгүй бол өөрт нь эсвэл ар гэрт нь олгохоор болж байгаа гэнэ.

Хоригдлуудын 30 гаруй хувь нь оршин суух тодорхой хаяггүй, өмнө нь бичиг баримт авч байгаагүй, бичиг үсэггүй иргэд байгаа нь ажил удаашрахад нөлөөлж байгаа аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж