Дорнодод Монгол бичгийн өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Дорнодод Монгол бичгийн өдөрлөг болов

“Хүмүүн бичиг” сонины 20 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд “Дорнод” сонины сурвалжлагч Ж.Зоригбаатар “Дорнод” дээд сургууль дээр монгол бичгийн өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр аймгийн уран бичигтнүүдийн бүтээл, монгол бичгийн гарал үүсэл зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдсэн үзэсгэлэн дэлгэгдэж, багш, оюутан сурагчид болон иргэд үзэж сонирхсон байна. Сүүлийн жилүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид монгол бичигт шимтэн суралцах болсон боловч аймаг орон нутагт монгол бичгийг сэргээн хөгжүүлэх орчин дутагдалтай байгаа нь зарим талаар хүндрэлтэй байгааг  сурагчид хэлж байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж