Чинбаа үзэгчдийг “Afterparty”-д урив

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Чинбаа үзэгчдийг “Afterparty”-д урив

“Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбат хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтод оролцож чадахгүй болсон. “Маш чухал ажилтай” тэрбээр АНУ-д түр хугацаагаар байх тул хамтлагийн гурван бүсгүй Тусгаар тогтнолын ордны тоглолтын гол ачааг нуруундаа үүрэхээр болжээ. Хамтлагийн бүсгүйчүүд нь тоглолт хийх гэж байгаад Б.Чинбат амжилт хүсээд “Та гуравтаа хайртай шүү” хэмээн алс холоос үнсэлт бэлэглэсэн байна.

Сонирхуулахад, хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 8-нд тоглолтоо дуусгаад “Blue sky”-д байрлах “Vegas” night club-т тоглолтын дараах үдэшлэгээ хийхээр болжээ. Үдэшлэг болох гэж буйтай холбогдуулж Чинбаа “Бүх үзэгчдээ Vegas-т урьж байна” хэмээн facebook хуудсаараа дамжуулан урив.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж