Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг тунхаглан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ бодлого Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгалаа олсон байдаг. Тиймээс Стратегийн судлагааны хүрээлэнгээс “Гуравдагч хөрш”-ийн бодлогын ололт амжилт, анхаарах асуудал, цаашдын төлөв, хандлагын талаар судалгаа, шинжилгээ хийж буй. Судалгааны ажлын хүрээнд уг бодлогын талаарх Монгол Улсын “гуравдагч хөрш”-үүдийн санал бодол, байр суурийг сонсох зорилгоор уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад Монгол Улсад суугаа Канад, Франц, Герман, Энэтхэг, Япон, АНУ, Турк зэрэг улсын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчдөөс гадна аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах, хөрөнгө оруулалт зэрэг асуудал хариуцсан төрийн бусад байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа ажээ.
Д.Жаргал